Агаарын хөлгүүдийн ослын нэг нөхцөл шалтгаан нь шувууд байдаг аж. Тодруулбал, Германы Мюнхен хотын шувуу судлаачдын судалгааны үр дүнд 50 гаруй тас шувуу “Бойнг 747” онгоцыг сөнөөж чадахыг тогтоожээ. Тэд таван тас шувууг гурван хүний суудалтай нисэх онгоцтой мөргөлдүүлж үзсэн аж. Гэтэл нисэх онгоц юу ч үгүй сөнөсөн байна. Харин хоёр шувуу амьд үлджээ.
Мөн сүрэглэн нисэх тогоруу ч нисэх онгоцны өршөөлгүй дайсан болж чадна гэнэ. Дашрамд сонирхуулахад, Дэлхийн II дайны үед Их Британи улс Германы агаарын дайралтын эсэргүүцэх зорилгоор 15000 гаруй тас шувууг тэдний ирэх зүг рүү нисгэжээ. Үүний үр дүнд Германы нисэх хүчин 12 онгоцоо алдсан баримт бий.
Тэгвэл агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй байдлыг хангаж, шувуудтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нидерландын зохион бүтээгчид робот шонхор болон бүргэд бүтээжээ. Төмөр шувууд онгоцны буух хэсэг хавиар харуулд гарч тагтаа, зэрлэг галуу, цахлайг үргээх үүрэг хүлээх гэнэ.